Хотын дарга С.Амарсайхан НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбод хандаж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, Хотын захиргаанаас түүнд 10 дугаар хороололд орон сууц олгох болсон тухай таатай мэдээг дуулгасан байна.
Хурандаа генерал С.Лувсангомбо Хотын дарга С.Амарсайханд баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ түүнийг Хотын дарга болсон цагаас хойш Улаанбаатар хот “Утаагүй хот” болсныг онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсчээ.
Түүнчлэн Элчин сайд Д.Даваа жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг "Монгол генералын өдөр"-ийн өмнө энэхүү сайхан мэдээг дуулгасанд баярласнаа илэрхийлэн Хотын дарга С.Амарсайханд ажлын амжилт хүсэв. Мөн удахгүй болох “Монгол генералын өдөр"-ийн баярын мэндийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд дэвшүүлжээ.
Энэ талаар Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.



