Гурвалжингийн гүүрний зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Засварын ажлын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй ба баруун талын урсгалаар зорчуулахаар зохион байгуулсан байна. Зорчигчид тухайн орчинд тавигдсан тэмдэг, заалт, хаалт мэдээллийн байгууламжийг анхаарч хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө. Мөн замын ачааллаа төлөвлөж, хөдөлгөөнд оролцоорой.



