x

Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болов. Хуралдааны эхэнд “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулав.

Тэрээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтай болгож, шинээр судлагдсан боломжит байршлуудад авто зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран байгуулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал, төрийн байгууллагын нягтаршил болон бусад онцлог байдлаас хамааран авто зогсоолын төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах боломжит цагийг харилцан адилгүй байдлаар зохион байгуулах нь зүйтэй юм.

Мөн зогсоолын үйлчилгээний төлбөрийг зогсоолын төлбөрийн бүсээс хамааран харилцан адилгүй байхаар төлөвлөсөн бөгөөд үйлчилгээ эрхлэгч байгууллага нь төлбөртэй зогсоолоос олох орлогын 40 хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан. Учир нь зогсоолын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж нь хэрэгжүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан холбогдох стандарт, нормын дагуу өөрийн хөрөнгөөр тухайн зогсоолын талбайд тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг явуулна” гэв.

Түүнчлэн зогсоолын сэлгэлтийг нэмэгдүүлэх зорилгоор автомашиныг нэг зогсоолд удаан хугацаагаар тавихгүй байх зохицуулалтыг хийж ажиллах аж. Цаашид энэхүү журмыг хэрэгжүүлснээр нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааны зохион байгуулалт, сэлгэлт сайжирч, хотын төвийн түгжрэлийг бууруулах боломж нэмэгдэх юм байна.

Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийтийн эзэмшлийн зам талбайн авто зогсоолын арчлалт, ашиглалтад анхаарах шаардлагатай. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зогсоол орчмын газрын ногоон байгууламж, хайс, хашлага болон нийтийн эзэмшлийн зам талбайд ямар зохицуулалттай байхыг журмандаа тусгах нь зүйтэй” гэдгийг онцолж хэллээ.

Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Тогтоолын төсөлдөө зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг нэмж тусгах хэрэгтэй. Авто замын хөгжлийн газар тэмдэглэлийн төслөө оруулж ирж танилцуулах шаардлагатай” гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох албаныханд тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг илүү эрчимжүүлэх чиглэлийг тэмдэглэлээр үүрэг болголоо.

“Нэг хот- Нэг стандарт” болзолт уралдааныг дүгнэх тухай асуудлыг танилцууллаа

Хуралдаанаар дараа нь хэлэлцэх “Болзолт уралдаан дүгнэх тухай” асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зарласан. НЗДТГ-ын даргын 2020 оны А/10 дугаар тушаалаар байгуулагдсан Болзолт уралдааныг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны нэгдүгээр улиралд болзолт уралдааныг идэвхжүүлэх, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хороо бүрийн төлөөлөл болох 350 хэсгийн ахлагч, 171 хорооны зохион байгуулагч, хорооны Засаг дарга, дүүргүүдийн 105 удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагуудын 60 удирдах албан тушаалтанд 52 удаагийн сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, 232 төрлийн зөрчлийн хэрхэн таних, илрүүлэх талаар цахим гарын авлага боловсруулж, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт хүргэж ажиллажээ.

Нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд дүүргүүдээс нэр дэвшүүлсэн хороо, хэсгийн ахлагч нарын баг болон агентлагуудын үйл ажиллагаатай ажлын байранд нь очиж танилцах замаар үнэлгээ өгч ажилласан байна.

Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагуудын шат шатны албан тушаалтнууд тайлан мэдээллээ гаргахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцсан ажилдаа эзэн байснаар дараагийн урамшуулах асуудлууд яригдана. Нөгөө талаар шагнал урамшууллын хажуугаар хариуцлагын тухай асуудлыг заавал хамт ярьж байх хэрэгтэй” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхааруулж хэлэв.

Зөвлөлийн гишүүд болзолт уралдаантай холбоотой саналаа хэлж, цаашид ажлыг илүү урагшлуулах чиглэлд анхаарах хэд хэдэн асуудлаар санал солилцоод “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүнг дүгнэх тухай захирамжийн төслийг баталлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 2 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 3 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 45 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 18 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 32 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 35 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 41 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 43 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 45 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 46 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 47 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 6 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 8 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 14 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 23 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 2 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 53 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 54 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top