Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцаж байна.
Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу ажиллуулахад шаардлагатай засвар, орчны тохижилтыг хийж, шинэ зураг төслийг гаргуулан холбогдох байгууллагуудад нь хүргүүлсэн байна.
Ингэснээр иргэдийн зорин очих тав тухтай цэцэрлэгт хүрээлэнгийн тоо нэгээр нэмэгдэх юм.




