Нийслэлийн прокурорын газраас Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны дөрөв дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарлажээ.
Шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс дахин шинжээч томилсон байна.
Т.Билэгжаргал нь хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 2020 оны нэгдүгээр сард баривчлагдсан бөгөөд тухайн үед түүний ээжийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.
Прокуророос Т.Билэгжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



