Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар:
-
“Обьектын гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, Ерөнхий шаардлага”CS 11-0439:2020;
-
“Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, Ерөнхий шаардлага” CS 11-0440:2020,
-
“Гал түймрээс хамгаалах хүн нэг бүрийн хэрэгсэл, Ерөнхий шаардлага” CS 11-0441:2020 байгууллагын стандартууд батлагдлаа.
Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Обьектын болон ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх журам”, А/99 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам” тус тус батлагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



