x

Сүүлийн хоёр тохиолдлын хавьтал болох 49 хүнийг тогтоон тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамны мэдээллийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өчигдрийн тохиолдлын хувьд олон хүнтэй уулзсан учраас хавьтлуудыг алдсан гэх ойлголт иргэдийн дунд тараад байна. Өчигдөр орой УОК хуралдсан нь үүнээс болсон уу?

Д.Нарангэрэл: 

-Тийм зүйл байхгүй. Монгол Улсад COVID-19 бүртгэгдсэн ихэнх тохиолдол УОК хуралддаг бөгөөд өчигдөр Улсын онцгой комиссын 17 дахь хуралдаан болсон.

А.Амбасэлмаа: 

-Коронавируст халдварын 34, 35 дахь тохиолдол нь ОХУ-аас ирсэн ачаа тээврийн жолооч нарын дундаас гарсан. Бид гуравдугаар сарын 10-наас эхлэн ачаа тээврийн машины жолооч нарыг тосож аван, гурван газарт барааг нь буулгаж байгаа. Тухайн үед нь ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажилласан. Сэжигтэй зүйл илрээгүй хүмүүсийг ажиглах байранд тусгаарлаж байна.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор нийт 32 ачаа, тээврийн машин хилээр орж ирсэн. Үүнээс 21 жолооч нь орос иргэн учраас ачаагаа буулгаад шууд буцсан. Үлдсэн 11 монгол жолоочийн хоёр нь үлдэж, ес нь буцаад явсан.

Үлдсэн гээд байгаа хоёр жолооч нь л нэг гэр бүлийн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, 35 дахь тохиолдол болох гэр бүлийн хүн нь ч бас жолооч. Одоогоор хилээр буцаж гарсан есөн жолоочийн дөрөв нь ирснийг Сэлэнгэ аймагт тусгаарласан. Мөн энэ тохиолдлын хавьтал болох 49 хүнийг тогтоогоод Сэлэнгэ, Дархан-Уул, Замын-Үүд зэрэг аймагт тусгаарласан байна.

Сэлэнгэд тусгаарлагдсан 12 хүний сорьц үүрээр ирсэн. Одоогоор шинжилгээ хийгдэж байна. Харин Замын-Үүдэд тусгаарлагдсан хүмүүсийн сорьц одоо ирж байгаа. Улаанбаатар хотод тусгаарлах байранд аваачсан 24 хүний шинжилгээ сөрөг гарсан.

Энэ батлагдсан тохиолдол нь өөрөө ОХУ-аар дамжин хоёрдугаар сарын 21-нд Унгар хүртэл яваад буцаж ирсэн. Бид нийт жолооч нар хилийн цаана ачаа авах үедээ халдвар авсан байх эрсдлийг тооцож үзэхэд дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдөр халдвар авсан байх эрсдэлтэй байна.

-Ойрын хавьтал гэж тусгаарласан хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: 

-Бид ачаа тээврийн жолооч нарыг ирэхэд нь тусгаарлаж, 2-3 хоногийн зайтай шинжилгээ хийж байгаа. Мөн тэдгээр машинуудыг хилээр орж ирэхэд ард, урд нь цагдаагийн машин замд нь буулгахгүйгээр дагаж байгаа.

Ойрын хавьтал болоод тусгаарласан гээд байгаа хүмүүс бол ихэвчлэн жолооч нарыг хилээр орж ирэхэд нь хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн ажилтнууд болон ачаа буулгасан хүмүүс. Гэхдээ тэд бүгдээрээ хамгаалах хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан учраас эрсдэл харьцангуй бага.

Түүнээс гадна ер нь ачаа тээврийн жолооч нар их олон сараар явдаг учраас гэр бүлийн хүмүүс нь уулзахыг боддог. Энэ нь халдвар тараах эрсдэл болох учраас иргэд энэ тал дээр анхааралтай байх хэрэгтэй.

-Хилээр орж ирж байгаа жолооч нарыг тусгаарласан юм бол яагаад хөдөлгөөн хаах шийдвэр гаргасан юм бол?

А.Амбасэлмаа: 

-Тэднийг хилээр орж ирэхэд нь ариутгал, халдваргүйтгэлийг хийж байгаа. Тийм ч учраас бид халдварыг хил хязгаар дотроо илрүүлэн, тогтоон барьж байна. Харин ачаа тээврийн машины хувьд, машин нь эвдэрсэн зэргээр хөдөлгөөн их байна. Ачаа тээврийн жолооч нараас халдвар гарсан учраас УОК ийм шийдвэр гаргасан. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Бусад улс орны мэдээллээс харахад эдгэрээд эмнэлгээс гарсан хүнээс дахин вирус илэрч байна. Эдгэрсэн хүмүүс халдвар тээгч болоод байна уу, эсвэл дахин халдвар аваад байна уу?

Д.Нарангэрэл: 

-БНХАУ-д Ухань хотод эдгэрээд эмнэлгээс гарсан 115 хүнээс 26 хүнд нь буюу 13 хувьд коронавирус дахин илэрсэн. Өвчтөнийг эдгэрээд гарснаас хойш 14-37 дахь хоногт вирус дахин илэрсэн байна.Тиймээс эдгэрсэн хүмүүс нян тээгч болж байна уу, эсвэл дахин халдвар аваад байна уу гэдгийг эрдэмтэд судалж байна. Одоогоор тогтоогдоогүй.

Мөн Европын зарим оронд энэ цар тахлын эрч харьцангуй буурч байгаа. Үүнтэй холбоотойгоор хөл хориог цуцлах арга хэмжээг зарим улс авч буй. Гэхдээ дэс дараа, үе шаттайгаар авч байгааг анхаарах хэрэгтэй.

Хөл хориог гэнэт цуцлах нь буцаж тархаах эрсдэл бий болгож байгааг Сингапур, Индонез улсын жишээ харуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 57 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 58 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 13 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 27 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 40 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 41 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 42 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 9 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 57 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 49 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top