x

Д.Мөнхжаргал: Гандан орчмын гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгүй бүс болгоно

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэл хийх үеэрээ "Гандангийн дэнжийн эхний хэсэг буюу Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, яндангүй, нүхэн жорлонгүй болгохыг зорьж байна" гэв. 

Тэрээр “Гандан орчмын гэр хороолол Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой хороо. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөвлөлттэй. Энд орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, есөн метрээс өндөр барилга барих боломжгүй. Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нэлээд ажил хийгдэж байна. Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн.

Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний буюу Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна. Гандангийн дэнж орчмоос хөрсний шинжилгээ авахад 88 хувийн бохирдолтой гэсэн үнэлгээ гарсан. Гамшгийн хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чанарыг сайжруулахад иргэдийн оролцоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгоход иргэдийн идэвх санаачилга чухал” гэв.

Энэ төсөл хэрэгжсэнээр нийт 1300 гаруй айлын инженерийн бүрэн хангамжтай амины орон сууцны хороолол бий болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com Whatsapp дугаар +22965977391
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 10 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 11 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 53 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 26 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 40 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 43 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 49 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 51 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 55 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top