x

Хямралын эсрэг Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцье

“Тэнэсэн сум тархинд” гэдэг шиг манай Ерөнхийлөгч бодож бодож ганц удаа зөв дуугарав. УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд Ерөнхийлөгч санал хүргүүлжээ. Сонгууль хойшлуулах тухай уриалга гаргаж, санал асуулга зохион байгуулаад явж байснаа бодоход. Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг байх аа.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд хамгийн түрүүнд 2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах асуудлыг тусгасан байна. Сарын өмнө М.Энхсайхан энэ тухай анх хөндөж, “Коронавирусыг зөвхөн өвчин төдийгөөр харж болохгүй. Эдийн засаг, хямрал гэж харах ёстой. Европчууд сан байгуулаад, бонд гаргаад ажиллаж эхэллээ. Иргэдийн орлого буурч, худалдан авалт зогсвол эдийн засаг чинь бүхэлдээ унана шүү” гэж анхааруулсаар байсан. Хэн ч түүний үгийг тоогоогүй. Ерөнхийлөгч нь дөрөөлөөд “Сонгуулиа хойшлуулж, сонгуульд төсөвлөсөн зардлыг цар тахалтай тэмцэхэд зориулах” уриалга гаргаад явж байсан.

Дараахан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “улс орны эдийн засгийг дэмжих” долоон арга хэмжээг танилцуулахдаа мөн л “Төсөвт тодотгол хийхгүй, бүтээн байгуулалтын ажлуудаа танахыг хүсэхгүй байна” байна гэж мэдэгдсэн. Харамсалтай нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайдын хүслээр жолоодох боломжгүй гэдгийг бид ганцхан сарын дотор харлаа.

Өчигдөр Монгол Улсад коронавирусын 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. Бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн. Дахиад ч иргэдээ авчирна гэж байгаа учраас халдварын тохиолдлууд нэмэгдсээр байх болно. Дотооддоо халдвар тархах нь цаг хугацааны асуудал болсон. Хэсэгхэн хугацаанд Европ руу шилжээд байсан халдварын голомт эргээд Ази руу шилжиж эхэллээ. Дор хаяж хоёр, гурван удаагийн давалгаа явна, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал хамгийн багадаа 18 сар, түүнээс ч удаан үргэлжилнэ гэдгийг олон улсын судлаачид, эрдэмтэд хэлж байгаа.

Харин манай Засгийн газар 3-6 сараар татвараас чөлөөлөх тухай л ярьж байна. Гэтэл татварт төлөх орлого нь угаасаа байхгүй бол яах вэ?

Тиймээс иргэн бүртээ 1.260.000 төгрөг тараая, гадаадад суугаа монголчууддаа 500 долларын тусламж үзүүлье гэж байгаа АН-ын санаачилга /шаардлага гэвэл зохилтой/ хоосон зүйл биш. Энэ бол эдийн засгийн тэлэлтийн үед уул уурхайгаас гэнэт орж ирсэн ашгаа хувь хишиг болгож тараачихаад өнөөдөр хоосон сууж байгаатай огт адилгүй зүйл.

Гэтэл дөнгөж өчигдөрхөн /угтаа бол сарын өмнө л дөө/ “ААН-үүдийг НДШ, орлогын албан татвараас чөлөөллөө”, “иргэдийн зээлийг хойшлууллаа” гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайдын мэдэгдэл хэрэгжих шатандаа ирээд яг дампуурлаа. Хөнгөлөлт, чөлөөлөлтөнд нь багтах иргэд, ААН гарахгүй болж байгаа сурагтай. Зээлээ хойшлуулах гээд очихоор нь банкууд “орлого тасалдсанаа нотол” гээд буцаадаг гэнэ. Орлого нь буураагүй, зээлээ төлөх боломжтой бол “зээлээ хойшлуулна” гээд явж байдаг хүн байх уу? Цагаан сарын өмнө тэтгэврийн зээл тэглэснээс огт өөр асуудал шүү дээ.

Тиймээс хямралын эсрэг зорилтот сан байгуулж аж ахуйн нэгж, компаниудын эрсдлийг хаая, дампуурлын эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ажиллая гэж байгаа Ерөнхийлөгчийн санаачилгыг энэ удаад дэмжихээс аргагүй. Ядаж л үйл ажиллагаа нь зогсоод, орлого тасалдаад байгаа компаниудынхаа цалинг нь төр хариуцаад тавиад явъя, тэгвэл компаниуд ч ажлын байраа хадгалж, ажилчид нь ч цалин, орлоготойгоо байна, тэр мөнгө эргээдэдийн засгаа тэтгэнэ гэж ажиллаж байгаа бусад орны туршлагыг ярья л даа. Тэр нь байхгүй орлогыг татвараас чөлөөлснөөс хамаагүй дээр.

Энэ жил төсөвлөсөн бүтээн байгуулалтаа цуцалчихвал 150 мянган ажлын байр байхгүй болно гэж МАН-ынхан яриад байгаа. Тэгвэл тэр ажлын байруудаа хадгал, цалинг нь өг. Ганцхан шавар шохой, цементэд мөнгө үрж, энд тэнд хөшөө дурсгал, соёлын ордон барихаа боль оо л гэсэн санаа шүү дээ.

Ерөнхийлөгчийн УИХ-д өгсөн саналд цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах, эмнэлэг барих, шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдан авах,

Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах,

Урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авахдаа хүүхэд, өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт асуудлыг тусгасан юм байна.

Хамгийн тулгамдсан асуудал эмнэлэг. Саяхан УОК-оос Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийг тусгаарлалтад ашиглана гэж мэдэгдсэн. Эмнэлгийн ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахын тулд есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Сангийн самтай ярьж байгаа гээд сууж байна. Бараг дахиад нэг эмнэлэг барьчих хугацаа.

Дээр нь тэнд ажиллах хүний нөөцийн асуудал. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 200-300 хүний төлөө тус эмнэлгийн эмч, сувилагч нийлсэн 300 ээлжгүй ажиллаж байгаа. Гэтэл халдварын талхалт 200-300 хүрээд, хоёр, гурван мянгаар нь тусгаарлаад ирэхэд манай эрүүл мэндийн салбар бүрэн дампуурна. Гэтэл халдварын тархалт хэр өргөн хүрээг хамрах, хэд хэчнээн эмч сувилагч ажиллах, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагаа яаж ажиллуулах талаар хийсэн тооцоо судалгаа, төлөвлөгөө манайд ер нь байна уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 10 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 11 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 53 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 26 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 40 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 43 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 49 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 51 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top