x

Мөнгөө зөв зарцуулах нь бидэнд яагаад чухал вэ?

“Саяхан цалин буусан ч нэг л мэдэхэд дуусчихсан, гэхдээ яг юунд зарцуулснаа бодоод олдоггүй, нэн шаардлагатай зүйл лав аваагүй бололтой.

Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаж гэнэтийн худалдан авалт хийсэн учраас энэ сарын байрны мөнгөө төлж чадахааргүй болчихлоо, зээл авахаас.

Энэ сар хадгаламжиндаа орлого хийж дахиад л чадахгүй нь, дараагийн удаа л яг хийе.”

Танд хэзээ нэг цагт эдгээр асуудлууд тохиолдож байсан уу? “Тийм” гэж хариулсан бол та санхүүгээ төлөвлөх шаардлагатай болжээ. Санхүүгээ хянахын тулд өдөр тутмын орлого зарлагаа гараар тэмдэглэх, аппликэйшн хэрэглэх зэрэг аргуудыг ашиглаж болох ч аль аль нь тухай бүрт нь бичиж оруулах ёстой, ажиллагаа ихтэй учраас аппликэйшн нээгээд л орхисон тохиолдлууд элбэг.

Тиймээс та өөрөө ч биш, таны өмнөөс санхүүгийн төлөвлөлтийг автоматаар хийж, хувийн санхүүгийн туслахын үүргийг гүйцэтгэх “Миний санхүү” цэс санхүүгээ төлөвлөх хүсэлтэй хүн бүрийн заавал хэрэглэх ёстой үйлчилгээ юм. Голомт банкны Интернэт банк, Смарт банк аппликэйшны энэхүү хялбар, үнэ төлбөргүй үйлчилгээг хэрхэн ашиглахыг харцгаая.

1. “Миний санхүү” цэс рүү ороход таны сар бүрийн орлого, зарлага, юунд хичнээн төгрөгий зарцуулсан зэрэг бүхий л санхүүгийн мэдээллийг ангилж харуулаад зогсохгүй өнгөрсөн сарынхаас зарцуулалт хэдэн хувиар өссөн, буурснаа мэдэж, хэрэггүй зарцуулалтаа танаж, мөнгөө хэрэгтэй зүйлдээ хадгалж, ирээдүйд хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой болно.

Жишээ нь би өнгөрсөн сард гадуур хооллоход 149,000₮, таксинд 35,000₮, нийт 184,000₮ зарцуулжээ. Тиймээс энэ сард гэртээ хоолоо хийн ажилдаа авч явж, дулаарч байгаа учраас ажил гэрийн хооронд алхаж байхаар шийдлээ. Ингэснээр би зөвхөн энэ 2 төрлийн зардлыг танаснаар сар бүр 184,000₮ хэмнэж, хуримтлалдаа хийх боломжтой болсон. Амархан байгаа биз?

2. Төлөвлөөгүй гэнэтийн худалдан авалт хийх нь биднийг багагүй санхүүгийн хүндрэлд оруулдаг. Тиймээс энэ сард зардлаа хуваарилан боломжит мөнгөн дүнгээрээ төсөв үүсгэн түүндээ тохируулж зарцуулалтаа хийхээр шийдлээ. Ингэснээр хувийн санхүүгийн туслах үүсгэсэн төсвөөсөө хэтрүүлэн зарцуулалт хийж байгаа эсэхийг бидний өмнөөс хянаж, юун дээр төлөвлөснөөсөө илүү зардал гаргаж байгааг анхааруулж байдаг.

3. Зөвхөн хувийнхаа төдийгүй, хамтарсан төсөв үүсгэн гэр бүлийнхээ өрхийн төсвийг ч мөн хамтдаа хянаарай. Хамтарсан төсөвт хэдэн ч хамтрагч нэмэх боломжтой ба нэр болон регистрийн дугаарыг нь оруулахад л автоматаар хүсэлт илгээгдэнэ. Санхүүгээ хамтдаа хянаж, хэрэггүй зардлаа танан зохистой хэрэглэх илүү амархан болжээ.

Олон улсад “Personal Finance Management” /PFM/ гэж нэрлэдэг энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд санхүүгээ удирдах хялбар хэрэгслийг бий болгон, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөвлөх байдлаар ажилладаг хиймэл оюун ухаанд суурилснаараа онцлог болжээ. Өөрийнхөө санхүүгийн эзэн нь байж, санхүүгээ удирдаарай. Смарт банк аппликэйшнийг татахыг хүсвэл ЭНД дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 12 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 27 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 41 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top