x

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар иргэдийг бодит мэдээллээр байнга хангахыг сануулав

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан билээ. Өнөөдөр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлууд үргэлжилж байна.

Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгав.

"“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны хүрээнд Сэлбэ дэд төв Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд холбогдоно.

Мөн гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10000 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн уурын зуухыг халах боломжтой болно" хэмээн “Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр төсөл”-ийн дулааны инженер Х.Цолмонбаяр танилцуулав.

Хотын дарга С.Амарсайхан “Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбож, эрүүл ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажил үе шаттай хийгдэж байна. Цаашид ажлын төлөвлөгөөгөө илүү нарийн гаргаж, цаг хугацаатай уралдаж ажиллаж шаардлагатай. Сэлбэ дулааны станцын ажлыг тохижилтын ажилтай нь хамт хийж, шуурхай чанартай гүйцэтгэхэд холбогдох газрууд сайн хяналт тавьж ажилла” хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг өгөв.

Мөн “Гэр хорооллын томоохон дэд төвүүд, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар иргэдийг бодит мэдээллээр байнга хангах ажил дутуу хийгдэж байна” гэдгийг сануулав.

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн баригдана

Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу хайрханы бэлд баригдах цэцэрлэгт хүрээлэн, нийтийн чийрэгжүүлэх спорт цогцолборын талбайд ажиллав.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Энд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амарч зугаалах шинэ орчин бий болно. Нийтдээ 2 га газарт төлөвлөлтийг хийсэн. Хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байх юм. Зургийн ажил бүрэн дууссан. Одоо тендерийн сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ” гэв.

Хотын даргын зүгээс “Энэ бүсэд амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг дэргэдээсээ авах болон амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг сайн өгөх шаардлагатай. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ сайн ойлгуулаад хамтран ажиллах нь зүйтэй. Бид захын гэр хорооллуудад амьдарч байгаа иргэддээ чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллана” гэв.

Одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна.

Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллахыг хүсэв

Хотын дарга олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсов. “Иргэд гадуур маскгүй их явж байна. Зохих шаардлагыг тавьж, зарим иргэдэд маск өгсөн. Үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх хэрэгтэй байна” гэдгийг олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нархэлж байв.

“Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллаарай. Хотын соёлыг хэвшүүлэхэд та бүхний оролцоо их чухал шүү” гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэлсэн юм. 

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 10 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 11 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 53 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 26 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 40 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 43 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 49 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 51 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 55 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top