x

АНЭУ-ын буцалтгүй тусламжаар барих 25 дугаар цэцэрлэгийн барилгын шавыг тавив

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслол энэ сарын 15-ны өдөр болов. 60 орчим жилийн түүхтэй энэхүү цэцэрлэг нь Улаанбаатарын ууган цэцэрлэгүүдийн нэг боловч барилгын ашиглалтын хугацаа дууссан, хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн зэргээс үүдэн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа юм. Цэцэрлэг 2020 оны 9 дүгээр сарын1-нд ашиглалтад орох бөгөөд 240 хүүхэд хүлээн авах багтаамжтай аж.

Эмиратын Засгийн газрын буцалтгүй тусламжаар мөн 2019 онд Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд тус бүр 100 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг барьж байна.

Сүүлийн 4 жилд АНЭУ-ын Засгийн газраас байгаль орчны бохирдолтой тэмцэх, махчин шувуудыг хамгаалах, зарим дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургуульд компьютер, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимыг тохижуулах зэрэг арга хэмжээнд нийт 1 сая 350 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлжээ.

Ёслолын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тунейжи болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монголын хүүхэд багачууд аятай  тухтай, эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд АНЭУ-ын Засгийн газраас ийнхүү өгөөмөр дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 29 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top