СХД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэр Баянхошууны замд өчигдөр шөнө дахин ноцтой зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин Prius-30, Rumion, Daihatsu terois, Prius-20, Prius-20, Sonota-7 маркийн зургаан автомашиныг мөргөжээ.
Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.
Ослын улмаас 41 настай, эмэгтэй гэмтсэн байна. Уг зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.
Том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарахыг ТЦА-наас зөвлөлөө.







