Бид зорчигчдоо аюулгүй, найдвартай тээвэрлэхийн тулд тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийн, ХӨСҮТ-ээр ариутгуулж, жирийн үед 6 сар тутамд сольдог агааржуулалтын системийн филтерийг нислэг бүрд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Урьд урьдахаасаа илүү хариуцлагатай, илүү хүчтэй байж хүндрэлийг хамтдаа даван туулцгаая.

МИАТ ТӨХК



