Засгийн газраас хүүхдийн мөнгийг цар тахлын үеийн гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан. Тэгвэл хүүхдийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэддээ мэдэгдсэн коронавирусийн эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Коронавирусийн халдварын эсрэг Засгийн газраас авах арга хэмжээний хүрээнд гурван сарын хугацаанд хэрэгжинэ.




