Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн билээ. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр 15:00 цагт товлогдсон.
Харин шүүх хуралдаанд сэтгүүлч нарыг байлцуулахгүйгээр шийдсэн бололтой. Учир нь түүний шүүх хурал товлосон цагтаа эхэлсэн ч, сэтгүүлчдийг шүүх хуралдааны нээлт болсны дараа танхимаас гаргасан байна.
Сэтгүүлчид шүүх хуралдааны танхимын гадаа шийдвэрийг хүлээж байна.
Ерөнхий сайд асан М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж буруутгаж буй юм.
Дээрх зүйл ангиар 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна.



