x

Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж, чанар хүртээмжийг сайжруулна

НЗДТГ-тай НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон COVID-19 вирусийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээний талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ын Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс нар уулзав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь салбар нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн салбарт COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр контент боловсруулан нийгмийн сүлжээгээр түгээх, эрүүл мэндийн ажилтнуудад шаардлагатай тоног төхөөрөмж болон хамгаалах хэрэгсэл олгох, боловсролын салбарт теле хичээлийг зохион байгуулахад техникийн дэмжлэг үзүүлэх ажлуудыг хэрэгжүүлээд байна.

Түүнчлэн сургуулийн үдийн цай гол хоол тэжээл нь болж байсан эмзэг бүлгийн хүүхдүүд болон 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдэд илүү анхаарал халамж хэрэгтэй тул тэдний хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн үнэлгээг хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Мөн тус байгууллага нь 2019 онд Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн өвчлөлийн цогц менежментийг хөгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөлтийг нэмэгдүүлэх, дотор орчны агаарын чанарыг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаа танилцуулсан юм.

Ш.Анхмаа нь НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сайшааж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Тэрээр “Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах ажлыг зөвхөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна бүх дүүрэгт хэрэгжүүлэх, нийслэлийн боловсролын салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр 2-3 нөхцөл байдалд үндэслэн төлөвлөгөө гаргахын тулд судалгаа хийх, теле хичээлд үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах, Баянхонгор аймагт утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн утаагүй гэрийн сайн туршлагыг нийслэлд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь нэн чухал байна” гэж хэллээ. Эдгээр саналуудыг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд “Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болно” гэв.

Цаашид талууд дээрх асуудлаар долоо хоног тутам мэдээллийг бичгээр солилцож, яаралтай үед хариуцсан ажилтнууд шууд холбогдож байхаар шийдвэрлэлээ. 

Тус уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Төсөл, хөтөлбөр хяналт, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Агаарын бохирдол, байгаль орчны хөтөлбөрийн менежер С.Алтанцэцэг, Орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Тунгалаг нар оролцов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 22 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 24 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 5 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 39 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 53 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 55 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 1 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 3 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 6 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 7 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 8 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 26 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 28 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 35 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 43 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 23 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 13 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 14 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top