Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: "Цагдаагийн байгууллагуудаас Улаанбаатар хотод 1600 орчим олон нийтийн цагдаа ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүмүүс ажилдаа орж байгаа. Тиймээс энэ хүмүүсийн тавьсан шаардлагагыг биелүүлэхийг хүсэж байна. Мөн энэ жишгээр бүх аймаг дахь баг, хороо, хэсгийн ахлагч нарыг ажиллуулна.
Дээрх ажилд цэргийн бүртгэлтэй үүрэгтнүүдийг дайчлахаар судалж байна. Одоогоор дайчилгааны тухай хуульд тодруулах, нийцүүлэх асуудал байгаа тул түр хүлээж байгаа.
Хөл хорио цээрийн дэглэм сахиулахад олон улсын туршлага судлаад цахим хэлбэрт шилжүүлэх талаар судалгаа хийж байна. Хэрэв үр дүнтэй байвал орон нутаг, нийслэлийн иргэдийг цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг, буцаад тэр маршрутаараа гэртээ ирдэг байдалд шилжих бэлтгэл ажлуудыг хийж байна" гэв.



