x

С.Чинзориг: “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр НДС-гийн хохирлыг барагдуулах боломжтой

ХНХЯ-ны сайд С.Чинзориг Засгийн газраас гаргасан коронавируст халдварын цар тахлын улмаас аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой үе шаттайгаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 

ХНХЯ-ын сайд С.Чинзориг: Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулсан. Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлана.

Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн буюу ухрааж тооцох юм. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй учраас 200 мянган төгрөгийн урамшууллыг ажлын байраа хадгалсан ААН-ийн ажилчдад л олгох юм.  

Манай улс 1.1 сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг нэмэх нь тэй гэж үзсэн. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд нэмдэлтэй буюу 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй" гэв. 

Мөн тэрээр Капитал банктай холбоотой асуудлын талаар "Нийгмийн даатгалын сангийн 79 тэрбум төгрөг намайг сайдаар томилогдохоос өмнө буюу 2017 он хүртэл жилийн 15 хувийн хүүтэй “Капитал” банкны хадгаламжинд нь байршиж байгаад хугацаа нь дуусч, харилцах дансанд шилжихэд хүү нь 5 хувь болж буурсан байдаг юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ асуудалтай танилцаад Засгийн газарт гэрээг нь сунга гэдэг чиглэл өгсөн. Сунгасан гэрээ 2018 оны арванхоёрдугаар сард дахин дууссан. Тиймээс “Капитал”-тай гэрээ байгуулахгүй, мөнгөө татаж ав гэдэг чиглэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газартаа өгөөд хоёр талдаа ярилцаж байтал Монголбанкнаас “Капитал”-ыг татан буулгах шийдвэр гаргасан.

Энэ мөнгийг буцаан авах асуудлыг төв банктай ярьж байна. Монголбанкны зүгээс “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр хохирлыг барагдуулж авах боломжтой гэсэн. Гэхдээ тус банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хөрөнгө нь битүүмжлэгдсэн юм байна. Прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай" гэлээ.

Харин ажилгүйдлийн тэтгэмж авах болон авсан иргэдийн талаар "Ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо төдийлөн өсөөгүй байна. Өнгөрсөн оны эхний улиралд 5000 хүн тэтгэмж авсан бол энэ оны эхний улирлын байдлаар 5200 хүн авчээ. 200 хүнээр нэмэгдсэн. Мөнгөн дүн нь 9-өөс 12 тэрбум төгрөг болж өссөн. Энэ нь ажилчид олноороо цомхтголд орлоо гэсэн үг биш. Энэ оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгон нэмсэн. Иймд ажилгүйдлийн тэтгэмж өссөн юм. Ирэх улиралд дээрх тоонууд өсөж болзошгүй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 21 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 22 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 4 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 37 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 51 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 54 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 0 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 2 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 5 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 6 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 7 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 25 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 27 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 34 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 42 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 22 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 12 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top