Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11.30 цагт “Сахигтун үндсэн хуулийн эвсэл-19”-өөс "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг суллахыг шаардаж, 5000 иргэн гарын үсгийг цуглуулсан талаар мэдээлнэ.
12.00 цагт Ардчилал шинэчлэлийн хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт ХЭҮК, Нээлттэй нийгэм форум хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя" ээлжит уулзалтыг “Covid-19 ба Хүний эрх” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулна. Утас: 95186668



