Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар чиглэл өгчээ.
Чиглэлийн дагуу өнөөдрөөс "Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг нээж байна.
Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх юм" гэж ЗХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор кинотеатр, үзвэр үйлчилгээний байгууллагууд, саун, фитнес төв, амралтын газрууд, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хүнсний дэлгүүр, хоолны газар, ресторан, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг богиносгон ажиллуулж байгаа билээ.



