x

Гудамж талбайд дуут дохио, чанга яригчаар иргэдэд мэдээлэл, анхааруулга хүргэнэ

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах, мөн маргааш өглөө Замын-Үүдын боомтоор Эрээнд байгаа 50 иргэнийг татаж авах шийдвэр гаргав.

Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах журам батлагдсан талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэг гүйцэтгэдэг аж. 

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм байна. Өнөөдөр хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах журам нь батлагдсан байна.

Хотын дарга С.Амарсайхан: "Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийг хүртэл 8,645 км газарт автомашинаар, 958,700 ам метр буюу 1 сая орчим метр квадрат талбайд гараар ариутгал хийж байна. Үүнд 114,000 ААН, иргэн хамрагдсан. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Ил задгай 170 орчим мянган жорлонд ариутгал хийх ажлыг Сүхбаатарт, Баянзүрх, Налайх дүүргээс эхлүүлээд явж байна. 

Гудамж талбайд дуут дохио, чанга яригчаар иргэдэд мэдээлэл, анхааруулга өгнө. 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирүүлсэн санал чиглэлийг үндэслэж автомашины дугаарын хязгаарлалтыг судлаж байна. Хотын удирдлагууд олон хүмүүсийг цуглуулахгүй байх шийдвэрийн хүрээнд нэг дор олноор нийтийн тээврээр зорчуулах, дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах асуудлын эсрэг байгаа. Онцгой нөхцөл шаардлага гарсан тохиолдолд дугаарын хязгаарлалт хийх, орон нутгийн замыг хаах зэрэг шийдвэр гарч болно. 

Одоогийн байдлаар ариутгал халдваргүйжүүлэлтэд 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 24 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 25 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 7 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 40 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 54 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 57 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 7 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 8 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 9 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 36 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 24 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 16 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top