x

Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан 502 иргэн байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирус илэрснийг зарласан. Үүнээс хойш гурав орчим сар өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Онцгой комиссийн зүгээс коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Шуурхай штабыг байгуулсан.

Нийслэлийн хувьд халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Бүхий л арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хүн амын дотор Covid-19 халдвар тархаагүй гурван сар болж байна. Үүнд манай иргэд идэвхтэй оролцсон. Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнд мэргэжлийн баг хяналт тавин ажиллаж байна. Мөн нийслэлийн бүхий л эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

45873 хүн хяналт тандалтад хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 14-ний 8 цагийн байдлаар 9 товчоогоор орсон 7880, гарсан 7515 буюу нийт 15395 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Мөн 23470 зорчигч орж, 22403 зорчигч гарсан бөгөөд нийт 45873 хүн хяналт тандалтад хамрагдсан. Энэ үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээгээр 15 галт тэрэг, 3357 зорчигч, 12 нислэгийн 854 зорчигч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ үед мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлсэн. Тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаас гадна иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Улаанбаатар луу орох, гарах чиглэлд тандалт судалгаануудыг хийж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг руу зорчих хөдөлгөөн их байна. Энэ аймгуудаас хот руу зорчих хөдөлгөөн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. 24 цагийн дотор 60651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн" гэв.

Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна гэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Тусгай үүрийн онгоц, орон нутгийн боомтуудаас орж ирж байгаа иргэдийг эмнэлэг болон тусгаарлах байранд 14-21 хоног тусгаарлаж байна. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн ажиглалт, тусгаарлалтад байх ёстой. Дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн дагуу хяналтыг хийж байгаа. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа нь дуусаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 1727 хүний 1208-ыг нь эрүүл мэндийн төвийн хяналтад авсан. Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна" гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 26 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 27 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 9 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 42 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 56 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 59 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 5 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 7 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 9 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 10 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 11 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 30 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 32 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 38 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 47 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 26 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 17 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 18 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top