БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Улсын хэмжээнд улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд хүртэл зогсоох шийдвэрийг Онцгой комиссоос гаргасан байна. Харин теле хичээлийг зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Мөн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлуулсан бөгөөд маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийх аж.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор энэ жил есдүгээр анги төгсч байгаа хүүхдүүдийг улаан шугамд жагсаахгүй гэв.



