x

ОХУ-д оршин суугаа монгол иргэд, оюутнуудын АНХААРАЛД!

Өөрийгөө тусгаарлах буюу Москва хотод тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг Москва хотын Засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтэлсэн байна.

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд Москва хот, Москва мужид хувийн болон албаны эсвэл нийтийн тээврээр зорчихын тулд цахим зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай гэж дурдсан байна.

Хувийн, албаны эсвэл нийтийн тээврээр хотын эргэн тойронд зорчихдоо цахим зөвшөөрөлтэй байх эсвэл хүчин төгөлдөр албан ёсны үнэмлэх (цэргийн албан хаагч, төрийн болон хотын ажилтан, төрийн болон хотын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн үнэмлэх, шүүгч, хуульч, нотариатын үнэмлэх, сэтгүүлч, байгууллагын хамгаалалтын албаны үнэмлэх гэх мэт)-тэй байх ёстой. Харин явган зорчигчдод цахим зөвшөөрөл одоогоор шаардахгүй юм байна.

Москва хот болон Москва мужид ОХУ-ын бусад бүс нутгуудаас ирж байгаа иргэдэд энэхүү журам адил үйлчлэх юм байна.

Цахим зөвшөөрөл нь үндсэн 3 хэлбэрээр олгогдоно.

Үүнд:

-Ажлын шаардлагын улмаас олгогдох зөвшөөрөл. Энэ нь хязгаарлалтын хугацаанд буюу 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаагаар олгогдоно.

-Зөвхөн эмнэлэг, амбулаторид үйлчлүүлэх зорилгоор олгогдох зөвшөөрөл. Энэ зөвшөөрлийг өдөрт 1 удаа олгох боловч долоо хоногтоо хэдэн удаа ч авч болох юм байна.

- усад зорилгоор буюу хүнсний дэлгүүр, зах явах, зуслан, галт тэрэгний буудал явах зэрэг хувийн зорилгоор зөвшөөрөл авах. Энэхүү зөвшөөрлийг 1 өдрийн хугацаатай олгох бөгөөд долоо хоногт 2 удаа л олгоно.

Хувийн машинаар зорчих өргөдөл гаргахдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харин нийтийн тээврээр зорчих тохиолдолд Тройка эсвэл Стрелка төлбөрийн картын дугаарыг бичих ёстойг анхааруулсан байна.

Нэг удаагийн зөвшөөрлийг олгохдоо оршин суугаа газрын хаяг, очих газрын хаягийг зааж өгөх шаардлагатай болно.

Хэрэв тухайн хүн Москвад амьдарч байгаа боловч өөр бүс нутагт байнгын бүртгэлтэй бол нийслэл дэх бодит оршин суугаа хаягаа зааж өгөх хэрэгтэй болно гэж онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 23 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 24 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 6 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 39 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 53 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 56 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 2 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 4 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 6 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 8 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 9 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 27 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 29 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 36 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 44 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 24 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 14 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 15 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top