Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д говь, хээрийн бүсэд зэрлэг амьтад усгүйн улмаас харангадаж байгаа талаар эрдэмтэд мэдээлнэ.
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.



