x

Б.Отгонсүх: Баянхошууны эцсээс хойш тавигдаж буй шинэ зам есдүгээр сард ашиглалтад орно

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 1-ээс эхлээд байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 4,19 дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр авто зам тавих ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон нийслэлийн холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав.

Б.Отгонсүх: "2019 онд Улаанбаатар хотод замын хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд  хийгдсэн. Үүнд Налайхын авто зам, Олимпын гүүр, Яармагийн гүүрийн ажлууд орно.

Харин 2020 онд энэ томоохон бүтээн байгуулалтын тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцээж хийхээс гадна нийтдээ улсын болон нийслэлийн төсвөөс 52 км авто замыг хийхээр төлөвлөсөн.

Өнөөдөр бид Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр тавигдаж буй 2.8 км замын ажилтай танилцаж байна. Замын засвар, шинэчлэлт, шинээр тавих ажлууд хуваарийн дагуу эрчимтэй явагдаж байна. 

Нийслэлийн иргэдээс хотын захын хороололд хатуу хучилттай зам тавих хүсэлт их ирдэг. Иргэдээсээ ирсэн саналын дагуу Баянхошууны эцсээс хойш хийгдэж буй шинэ замын ажил ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тус замын ажлын газар чөлөөлөлтөд 88 нэгж талбар хамрагдсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон НАЗХГ-ынхан газар дээр нь ажиллаж байна.

"Нэг хот- Нэг стандарт" аяны хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэг км зам тавигдсан ч стандартын дагуу хийгдэнэ. Шинээр тавигдаж буй замууд ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй хийгдэх болно" гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 48 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 15 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 16 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 44 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 32 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top