x

Тариалан эрхлэгчдэд 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

“Сovid-19” вирусийн цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ХХААХҮЯ-наас 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад цагаан будаа болон бүх төрлийн будааг тариалахыг турших, хаврын тариалалт, ургац хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчийг хүчийг дайчлах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Мөн хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр, шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулж буй. 

Ингэхдээ улаанбуудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний тарималуудын хангамжийг тогтворжуулах зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгох арга хэмжээг хаврын тариалалтын өмнө авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эдгээр ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын тариаланчдын үндэсний холбоо 2020 оны хаврын тариалалтыг ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн зорилтын түвшинд хүргэж технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад,

  • Тариаланчдын хариуцлага, хүч хөдөлмөр, оролцоог нэмэгдүүлж, улаанбуудай болон төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг 100 хангах,

  • Хүнсний ногооны хангамжийг 50-60 хувьд хүргэх ажлыг зохион байгуулах,

  • Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтворжуулах,

  • Дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ чанарыг сайжруулахад чиглэлээр ажиллах,

  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,

  • Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бололцоог бүрдүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж тодорхой үр дүн гаргах чиглэлээр хамтран ажиллах илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Одоогоор импортын хамааралтай бүтээгдэхүүн бол цагаан будаа, гурвалжин будаа болон бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос байна. Энэ жил сэлгээний тариалалтад тос таримлын зохистой харьцааг бий болгож, рапсын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж цаашдаа экспортлох боломж байна гэж бодож байна.

Цаашид бид цагаан будааг дотооддоо тариалж болно. Тариалж байсан туршлага байна. Үүний үр ашгийг тодорхойлж тодорхой саналыг боловсруулах шаардлага байна. Элсэн чихрийн хэрэгцээг дотоодоосоо хангах бололцоо байна. Гол  нь боловсруулах үйлдвэр байгуулах, манжингаа тариалах асуудал байгаа юм. Ийм асуудлаар хамтран тооцоо судалгаа хийж, төслүүд гаргаж ажиллах саналтай байна.

Өрхийн хүнсний ногооны тариаланг нэмэгдүүлмээр байна. Айл бүр өөрийнхөө хэрэгцээний ногоог тариалж, хэрэгцээгээ хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлмээр байна. Айл бүр хүнсээ бэлтгэдэг соёл руу бид чиглүүлж өгөх хэрэгтэй.

Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны төлөвлөгөө, бодлого гарсан,  зөвлөл байгуулагдсан, энэ хүрээнд ажлаа уялдуулан, эрчимжүүлэн явуулъя. Төрийн зохицуулалт зөв бодлого гаргах, шаардлагатай дэмжлэгийг онож өгөх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэдгийг илэрхийлсэн юм.

Тэрээр Ирэх 7 хоногт Газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах зарим арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.  Энэхүү тогтоолын төсөлд тариаланчид, яамдуудаас санал авч боловсруулж оруулна. Мөн Улсын их хурлаар шинэ корановирусийн хямралаас гарах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоол хэлэлцүүлэх юм. Үүнд газар тариалангийн бодлогын асуудлууд орж байна" гэдгийг онцлов.

Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр тариаланчид улаанбуудайг түлхүү тариалах, тэжээлийг ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, Орхон Сэлэнгийн сав газрын ашиглалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг өсгөх, хар рапсыг хөдөө аж ахуйн дэмжих санд авах, үр сортын хуулийг батлуулах, жимсний шинэ сортыг туршсаныг нутагшуулах чиглэлээр саналаа илэрхийлсэн юм.

Монголын тариаланчдын үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Д.Насанжаргал Засгийн газрын жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд  өрхийн тариалалт болон жимсний жижиг аж ахуй хүрээнд тариалалт хийхийг дэмжих,  жимс жимсгэнэ сорт суулгацын төв байгуулах, жимс жимсгэний  ойн хамгаалалтын зурвасын стандарт батлуулах, хүлэмжийн аж ахуйг дэмжих саналыг илэрхийлсэн бол Ч.Пэрэнлэй зээлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахын бэлтгэлийг одооноос хангуулах, төл сонгино оруулах, байцааны үрсэлгээ үржүүлэх, газар тариалангийн бүс нутгаас оторчдыг гаргах саналыг уламжилсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 15 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 16 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top