x

Шинэ төрөх эмнэлэг зургаадугаар сард ашиглалтад орно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгав. 

Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувьтай явж байна. Эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс шаардлагатай зам, орц, гарц, дэд бүтцийн асуудлуудыг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангахад анхаарч ажиллаж байна. Өмнө нь би ирж ажиллахдаа Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт танилцуулаад энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Мэдээж барилга байгууламж барьж дуусах нэг асуудал, үүний цаана тоног төхөөрөмж гээд олон ажил бий. Энэхүү эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг асар ихээр хуваалцах юм. Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хоёрдугаар улиралдаа багтаагаад ашиглалтад оруулах боломж байгаа гэж үзэж байна. Нэг өдөр, нэг цагийн өмнө энэ эмнэлгээ ашиглалтад оруулах шаардлага бидэнд бий” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажил санхүүжилтээс болж 10 жил болсон. Бид Засгийн газрын хуралдаанаар нэмэгдэл 13 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн зөвхөн барилгын санхүүжилтийг шийдвэрлээд зогсоогүй, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэж чадлаа. Дэлхийн банк, Сангийн яамтай 26.9 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. УИХ  ирэх долоо хоногт гэрээний асуудлыг батална. Энэ хүрээнд 10 гаруй сая ам.долларын төхөөрөмжөөр 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг тоноглох нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм” гэв.

Барилгын ажлын явцын өдөр тутмын ажилд Барилгын хөгжлийн төв хяналт тавин ажиллаж байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан “Барилгын ажлын гүйцэтгэгч компани дутуу гүйцэтгэлээ хийхийн хажуугаар цэвэрлэгээгээ хийх ёстой. Барилгын хөгжлийн төв хяналтаа маш сайн тавих хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн газар мөн хяналтаа тавиад ажиллана. Ямар нэгэн байдлаар дутуу ажил үлдээж болохгүй. Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв энэ цаг хугацаанд яаралтай ашиглалтад оруулах шаардлага байгаа. Төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэчихсэн байгаа учир бүх асуудал та бүхнээс шалтгаална шүү. Иймд ажлаа маш сайн, хурдан шуурхай хийх хэрэгтэй” гэж сануулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 15 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 16 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 44 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 32 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top