Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10.30 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны 3 дугаар сарын статистик мэдээллийг цахимаар танилцуулна.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11.30 цагт МAXН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт МҮЭХ-нд Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлээс шатахууны үнийн асуудлаар мэдээлнэ.
Мөн төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.



