Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн. Харин Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ.
Мөн өнөөдрөөс эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг мэдээлжээ.
Хотын дарга С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “УОК-н Шуурхай штабаас автомашины дугаарын тэгш,сондгой хязгаарлалт хийх санал,чиглэл ирсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Бид аль болох тѳвлѳрлийг сааруулах, олноор зорчуулахгүй байхад анхаарч байгаа учир дээрх саналыг нухацтай судлаж байж шийднэ” гэжээ.



