Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09.50 цагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан УИХ-ын дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Төрийн ордонд мэдээлнэ.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт МСНЭ, "Мон-Интра" компаниас УОК-т хандив гардуулна.
10.00 цагт ОБЕГ-т Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос хандив гардуулна.
10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11.00 цагт “Сахигтун” үндэсний хөдөлгөөнөөс Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эмэгтэйчүүд хуурай өлсгөлөн зарлах талаар мэдээлнэ.
11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт "Таван толгой транс" ХХК-ийн талбайд нүүрсэнд даруулж нас барсан залуугийн хэргийг нуун дарагдуулсан талаар ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлнэ.
14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас:99010499



