БНСУ-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 267 иргэн өчигдөр орой эх орондоо иржээ.
Тус нислэгээр 267 иргэн ирж бөгөөд 50 өндөр настан, 43 эрүүл мэндийн шалтгаантай, 5 жирэмсэн, 18 оюутан байна. Мөн 49 бага насны хүүхэд, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн болон БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа аж.
Эдгээр иргэдийг журмын дагуу 21 хоног тусгаарлах бөгөөд нислэгийг багийн 9 хүн хамт 21 хоног тусгаарлагдах юм.
Мөн тус нислэгийн ачаанд ДЭМБ-аас авч буй болон Монос групп, Ази-Фарма ХХК-ын эм, эмчилгээний хэрэгслийг тээвэрлэн ирснийг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниас мэдээлэв.
Иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгүүд:
-
Гуравдугаар сарын 15-нд БНСУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрнийн нислэгээр 244 иргэнээ татан авсан;
-
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар 231, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрнийн нислэгээр 256 иргэнээ татан авсан;
-
Гуравдугаар сарын18-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрнийн нислэгээр 252 иргэнээ татан авсан;
-
Гуравдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрнийн нислэгээр 261 иргэнээ татан авсан;
-
Гуравдугаар сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрнийн нислэгээр 266 иргэнээ татан авсан;



