x

ЗААВАР: U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийв.

Нийтийн тээврийн зорчилтыг нэгтгэсэн е-баримтын сугалааны дугаар бүхий баримт хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэгддэг болжээ.

Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой болох юм. Карт уншуулах төхөөрөмжинд U-Money картаа уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаартай баримт иргэдийн аккаунтад бүртгэгдэх аж.

Иргэдийн хувьд гар утасны апплейкшн болон Ebarimt.mn сайт вэб сайтыг ашиглан өөрийн ашиглаж буй U -money картаа холбох шаардлагатай бөгөөд холбосон өдрөөс эхлэн нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрт сугалааны дугаар автоматаар олгогдож эхэлнэ.

Нийтийн тээвэр нь НӨАТ-өөс чөлөөлөгдөж буцаан олголт олгохгүй боловч иргэдийн хувьд НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой болжээ.

Нийтийн тээвэрт U-money картыг амжилттай нэвтрүүлж нийтийн тээврийн бодлогыг хамгийн зөв боловсруулах гол BIG DATA (БИГ ДАТА)-г бүрдүүлж чадсан бол дараагийн төлөвлөгөөт ажил болох ebarimt-ийн сугалаанд оролцох боломжийг олгож байна.

Ингэснээр ухаалаг хэрэглээг түгээх, нэг хот нэг стандарттай болгох орчин үеийн хотын соёлын онцлогийг харуулахад энэхүү үйлчилгээ шинэ шат ахиулж байна гэдгийг Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд онцоллоо.

Иргэд Ebarimt аппликейшнд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан хандаж, үндсэн цэсийг сонгоно. Цэснээс хялбар бүртгэл дэд цэсийг дарж, гарч ирсэн талбарт U-Money картын дугаар болон картын төрлийг оруулан хадгалснаар сугалааны дугаар олгогдож эхлэх талаар маркетингийн менежер Б.Батзул тайлбарлав.

Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай бөгөөд үүнд: 

Гар утсаар нэвтрэх бол:               

  1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх

  2. “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.

  3. Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж  хадгалахтовчийг дарна.

  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Web хуудсаар нэвтрэх бол:

  1.  www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
  2. Карт холбох /Umoney/ - талбаруу орох

  3. Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах

  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Дашрамд, тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авах боломжтой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 40 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 41 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 23 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 56 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 10 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 13 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 19 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 21 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 23 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 44 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 46 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 1 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 31 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 32 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top