НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал тутамд олгохоор болсон. Тэгвэл НӨАТ-ын төлбөрийн энэ оны эхний улирлын бүртгэл өнөөдрөөр дуусч байна.
Иргэн та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө НӨАТ-ын баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна.
Баримт бүртгэгдэж дууссаны дараа НӨАТ-ын буцаан олголтын I улирлын тоон мэдээлэл гарах юм. Сангийн яамнаас мэдээлж буйгаар эхний улирлын буцаан олголтод нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна. Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.
Буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгох аж.



