x

Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэг удахгүй ашиглалтад орно

Хотын дарга С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад шууд хариулж байгаа билээ.Тэрээр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэв. 

С.Амарсайхан: "Дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг. Эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож байгаа. Өнөөгийн байдлаар Нью-Йорк хотод халдвараар өвчлөгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Ийм учраас иргэдийг амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн ариун цэврээ сайтар хангахыг уриалж байна.

Иргэдийг тоо баримтаар айлгаж, сэтгэл санаагаар зовоохоос илүүтэйгээр бодит мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллах хэрэгтэй" гэв. 

Өнөөдрийн байдлаар Испани улсын Мадрид хотод 37 мянга гаруй иргэн өвчилж хөл хориогоо сунгасан бол БНСУ-ын Сөүл хотод халдвараар өвчлөгсөд эдгэрсэн ч дахин өвчилж байгаа мэдээлэлтэй байгаа аж. Харин ОХУ-д өвчлөлийн тархалт нэмэгдсэн, нас барсан иргэдийн тоо өндөр үзүүлэлтэй гарчээ. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагаж, иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангах нь нэн чухал байгаа юм.

Хотын дарга С.Амарсайхан Covid-19 халдвараас үүдэж, иргэн аж ахуй нэгжийн орлого тасарч эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа инженерийн байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдэд тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриалав.

Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт борлуулалтыг дүүргүүдийн Засаг дарга нар хариуцна

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний түгээлт борлуулалт, угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд  илүү цагаар үр дүнтэй  ажилласан нийт 43 байгууллагын 2098 албан хаагчидад 855,9 сая төгрөгийн урамшуулалыг нийслэлээс олгосоныг Хотын дарга мэдээлэлдээ дурьдлаа. 

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа өнгөрөгч 04 сарын 01-ний өдрөөр дууссантай холбоотойгоор цаашид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний  борлуулалт, нийлүүлэлтийн асуудлыг дүүргүүдийн Засаг дарга нар бүрэн хариуцан ажиллах аж. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийт 135 мянган угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд тараасан бөгөөд дараагийн ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг ирэх долоо хоногт хүлээн авч айл өрхүүдэд тарааж дуусах юм. Түүнчлэн ирэх тавдугаар сараас эхлэн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүргийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.

Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулна. Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаа тухай таатай мэдээллийг хоьын дарга дуулгалаа.

Мөн тэрээр хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа энэ үед иргэд ууланд гарч агаар салхинд зугаалахдаа гал алдсан цөөнгүй тохиолдол илэрсэн учраас гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 53 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 8 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 22 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top