Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн эхэнд УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр үйл ажиллагааныхаа тойм мэдээллийг танилцуулав. Тэрээр "Өнгөрсөн тав хоногийн хугацаанд 955 хүн тугаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжсэн. Өнөөдөр хүн тусгаарлах байрнаас гарна.
Эдгээр гарч байгаа хүмүүсийн гэрийн хаягыг орн нутгийн урирдлагад хүргүүлж ажиллаж байна.
Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн 68 нь ХӨСҮТ-д, 15 нь Цэргийн төв эмнэлэг, 2 нь Жаргалант сувилалд тусгаарлагдсан бөгөөд "Токио Инн" зочид буудалд 188 хүнийг байрлуулан тусгаарласан.
Улсын хэмжээнд тусгаарлагдаж буй 2099 хүн байна.
Тусгаарлагдаж байгаа иргэдийн тодорхой хувь нь төлбөрөө төлөөгүй байгаа" гэлээ.
Төлбөрөө төлөхөөс цааргалж байгаа иргэдийн мөнгийг улсаас даахгүй гэдгийг албаныхан хатуу анхааруулав.



