x

Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах хугацаатай үүрэг өгч байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийсэн. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна.

Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг хянаж, арилгах чиглэлээр ажиллаж байна.

Энэ үеэр Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал: “Орчны аюулгүй байдлын стандартыг хангах албан мэдэгдлийг барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-ний өдөр дуусна. Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгахын тулд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газраас эмхэтгэл, тавигдах шаардлагыг гаргасан.

Энэ шаардлага, стандартыг барьж ажиллавал барилгын компаниуд орчны аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой юм. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд ажиллаж, барилгын компаниудын удирдлагуудтай уулзан мэдэгдэл, эмхэтгэлийг өгч байна” гэлээ.

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан гурван барилга, байгууламжид судалгаа явуулахад нэг өдрийн дотор 15 мянган иргэн автомашинтай болон явганаар барилгын дэргэдүүр зорчих хөдөлгөөн хийдэг байна.

Иймд орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, явган хүний зам, автомашины орох, гарах хэсэг, барилгын материал тээвэрлэдэг автомашины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүргийг барилгын компаниудад өгчээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top