x

С.Амарсайхан: Хотын захиргаа зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Хотын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, Д.Сүхбаатарын талбайн өмнөх газрын ажилтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Тэрээр “Сүхбаатрын талбайн урд хэсэг газар өнгөрсөн онд хувийн эзэмшилд очсон, банкны барьцаанд 10 сая гаруй долларын барьцаанд байсан. 1.8 га газар нь 2005 онд хувийн эзэмшилд олгогдсон байсныг өнгөрсөн оны гуравдугаар сард эрхийг нь цуцалсан. Иргэд мэдэж байгаа. 

Үүнд мэргэжлийн байгууллагын саналын дагуу хийгдэж эхэлж байгаа. Энэ ажлыг хувийн хэвшилд өгөөгүй. 

Одоо тэр газарт шаардлага хангахуйц бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийслэл энэ тохижилтын ажлыг хийхдээ 2019 онд төсөвт тусгаж, НИТХ-аар батлуулж зураг төслийг нь боловсруулсан. Тэрнээс өчигдөр гэнэт шийдээд өнөөдөр хийж байгаа ажил биш.

Мэдээж коронавируст халдварт өвчин тархаж байгаатай холбогдуулаад хийх ажлыг эрэмблэх, ач холбогдолоор нь ангилах олон ажил бидэнд бий. Хорио цээр тогтоохоос өмнө 2020 онд хаврын бүтээн байгуулалтыг хийхээр бүх эрх, хөрөнгө санхүү нь бүрдсэн ажил.

Үүнийг улстөржүүлж, иргэдийг турхирч иргэд оршин суугчдыг турхирах шаардлага байхгүй. Ашиг сонирхол, хувийн амбицаа хөөх хэрэггүй. Өмнө миний цуцалсан захирамжыг цуцлуулхаар, 1.8 га талбайг эзэмшиж байсан компани бүтээн байгуулалтыг хийлгэхгүй, буцаан авахаар одоо шүүхээр явж байгаа.

Шүүхийн шийдвэр нэртэйгээр энэ талбайг буцааж өөрсдөдөө авах гэсэн томоохон зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна. Энэ ажил зогсохгүй. Хийснийх нь дараа харин иргэд үнэлэлт дүгнэлтээ өгөх байх. Үүн дээр өөр ямар нэгэн шалтаг шалтгаах байх ёсгүй. 

Хотын захиргаа өөрсдийн зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар хэлье. Цаашдаа хотын хэмжээнд хийж байгаа зам дэд бүтэц бусад бүтээн байгуулалт, ажлуудаа бид салбар салбараар нь иргэддээ танилцуулаад явна. 

Үүнтэй холбоотой ямар нэг санал иргэдэд байвал бид сонсоход бэлэн. Гэхдээ ямар нэг улстөржилт, хувийн зорилгоор газрыг ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү.

Дахиад ч хувийн эзэмшилд очоод хогийн хонхор болсон талбай олон бий. Улаанбаатар хотын ойр орчимд ашиглагдаагүй, хогийн мухар болчихсон олон барилга байшин, гудамж, зам талбай байгаа.

Хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, айхтар олон нийтийн эрх ашгийг хөндөхгүй бол яахав гээд хүлээцтэй хандаж явж байгаа зүйлүүд ч бий.

Үүнд төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулах гэж буй зүйл байхгүй. Хот бүх талаар нээлттэй байгаа. Болохгүй зүйлээ нуудаггүй, болж байгаагаа дөвийлгөхгүйгээр зөв шийдэл гаргах зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй. Энэ зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэлээ. 

Нийслэлийн хэмжээнд засах сайжруулах шинэчлэх, зориулалтын цэцэрлэгт талбай болгох ажил эхэлсэн.

Үүнд:

  1. Баянзүрх дүүргийн Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 га газрыг өнгөрсөн жилээс хотын мэдэлд авч, тохижилтын ажил хийж эхэлсэн. Тохижилтын ажил доо дуусах шатандаа явж байгаа бөгөөд тэнд спортын талбай бүхий томоохон байгууламж удахгүй ашиглалтад орно.

  2. Хуучнаар "РЦНК" төвийн урд байрлах 2.4 га талбайг тохижилт хийж ногоон байгууламж бүхий талбай болгох ажил явагдаж байна. Шүүх дээр маргаантай байсан учраас энэ ажил бага зэрэг хойшилсон ч цаашид хэрэгжинэ.

  3. Баянгол дүүргийн 1, 3, 4 хороо Төмөр замын арын цэцэрлэгт хүрээлэн нийт дөрвөн га газар өмнөх жилүүдэд АТГ-т орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгохоор тохижилтын ажлууд хийгдэж эхэлсэн.

  4. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богд хааны өвлийн ордон орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил дуусах шатандаа явж буй бөгөөд тавдугаар сард ашиглалтад орох боломжтой. Энэ газар мөн хувийн хэвшилд газар нь байсан, зохих арга хэмжээг авч нийслэлд ирж, тохижилт хийж эхэлнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top