Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн билээ. Хуулийн дагуу энэ оноос НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал тутамд олгохоор болсон.
Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор болжээ.
Нэгдүгээр улиралд, буцаан олголтыг 860000 иргэн авах бөгөөд дунджаар нэг иргэнд 47 мянган төгрөг олгогдох юм байна.
Иргэн та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө НӨАТ-ын баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна.
Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгоно.

Буцаан олголттой холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаараас лавлах боломжтой.



