x

Налайх дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлжээ

Хотын дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзжээ.

Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням: “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан.

Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна” гэжээ.

Мөн тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэн А.Орломжав: “Би энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, шинэ байртай болгож өгөх гэж байгаад талархаад барашгүй” гэсэн юм. 

Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн Орон сууцны корпораци хариуцан гүйцэтгэж байгаа аж. Тус дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 20 орчим орон сууц байгаа аж.

Төлөвлөгөөний дагуу эхний зургаан орон сууцыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тус корпораци ажиллаж байна. Эхний ээлжийн хоёр орон сууцны нийт 126 айлын орон сууцыг шинээр барих ажлыг эхлүүлжээ.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар: “Нийслэлийн Орон сууцны корпораци Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй эхний зургаан орон сууцыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Эдгээр зургаан байранд нийт 76 өрх амьдарч байгаа юм. Одоогоор оршин суугчидтайгаа гэрээ байгуулаад, орон сууцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Эхний ээлжний хоёр блок бүхий нийт 126 айлын орон сууцыг ирэх оны тавдугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэв.         

Хотын дарга С.Амарсайхан: “Энэ онд Налайх дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалт бол ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил юм. Иргэд өөрсдөө хичээгээд зүтгээд явбал хамтдаа асуудлыг шийдвэрлэж болдогийн тод жишээ энэ болж байна. Дахин төлөвлөлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Иргэд ч энэ ажилд өөрсдөө хяналт, шаардлагаа тавиад явах хэрэгтэй шүү” гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 0 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 2 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 43 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 17 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 31 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 33 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 39 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 44 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 45 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 46 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 1 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 52 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top