x

Н.Цэрэнбат: Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулга авлаа.

-Монгол Улс усны асуудал хариуцсан бие даасан газартай болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж чадсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Усны салбарын хамт олондоо мөн баяр хүргэе. Монгол Улс анх 1938 оноос усны бодлогыг тусгайлан хариуцсан газартай байсан ч 1990 оноос хойш байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, тогтвортой бодлогоо алдчихсан байсан. Үүний нэг нотолгоо нь 2012 онд Усны агентлагийг татан буулгаж, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг нь харьяа яамдад хуваарилсан явдал юм. Хөгжлийг дагаад усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр салбарын бодлогыг зангидсан газар байх ёстой гэсэн манай Засгийн газрын бодлого хэрэгжих эхлэл бүрдэж, бид Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Усны газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах тогтоолыг гаргуулаад байна.

-Усны газрыг байгуулснаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадна гэсэн хүлээлт үүсэж байх шиг байна?

-Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна гэж үзэж байгаа. Үүний төлөө шахаж, шаардаж ажиллана. Энэхүү агентлаг маань цаашид усны салбарын судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлан усны ашиглалт, нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ гэж тооцоолж байгаа учир салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх томоохон түлхэц болсон.

-Манай улсын усны хэрэглээний 80 гаруй хувь нь гүний ус, 20 орчим хувь нь гадаргын ус байдаг. Энэ асуудлыг өөрчлөх ямар бодлого барьж байна вэ?

-Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил ярьж буй гадаргын усыг ашиглах ажлыг Усны газар эхлүүлнэ. Үүний тулд өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд БОАЖЯ-наас гадаргын усыг ашиглах боломжтой 12 томоохон голын 33 байршилд судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангасан. Усны газар маань тухайн байршлуудад цас, борооны усыг ашиглах, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх зорилтыг нэн тэргүүнийх болгож ажиллах юм. УИХ-аар усны урсгалын тохиргоо хийхэд зориулж 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулж чадсан нь Монголд анх удаа гадаргын усыг хуримтлуулах, урсгалын тохиргоо хийх томоохон ажлын эхлэл боллоо.

-Байгууллагын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Засгийн газраас улсын төсөвт ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэхгүйгээр асуудлыг шийдэх чиглэл өгсөн шүү дээ?

-Төсөв, орон тооны хувьд БОАЖЯ-ны сайдын багцад хөдөлгөөн хийж байгаа. Усны бодлогыг хэрэгжүүлэхэд олон салбар хоорондын байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах учир мэргэжлийн байгууллагууд маань агентлагтайгаа хамтарч, үүсээд байгаа хүндрэлийн алийг нь төр шийдэх вэ, алийг нь оролцогч ААН-үүд шийдэх вэ гэдэг асуудлыг тодорхойлно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид бохирдуулагч нь илүү их  төлдөг байх. Үүнээс олсон орлогын 50 хувийг усыг дахин ашигладаг, цэвэрлэх байгууламж ажиллуулдаг төр, хувийн хэвшлийн компаниудад татаас байдлаар олгоно гэсэн өөрчлөлтийг тусгасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж ажиллах агентлаг байгуулагдаж буй учир их итгэл найдварын зэрэгцээ маш өндөр хариуцлага хүлээлгэж байгаа гэдгийг хэлэх байна.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 2 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 3 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 45 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 18 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 32 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 35 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 41 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 43 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 45 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 46 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 47 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 6 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 8 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 14 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 23 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 2 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 53 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 54 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top