x

Б.Отгонсүх: Хотын зам гүүрийн бүхий л бүтээн байгуулалт шинэ стандартаар хийгддэг болсон

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.

-Нийслэлийн зам талбайн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ бид гудамж талбайд байрлуулсан хөдөлгөөн зохицуулах тэмдэг, заалтыг хөдөлгөөнд оролцогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд хотын төв хэсгүүдийн тэмдэглэгээг шинэчилж, явган хүн, жуулчдад гудамж талбайн мэдээллийг харуулах тэмдэглэгээг хийж байна.

Шинэчилсэн тэмдэг, тэмдэглэгээний хувьд хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, нэг газар хоёр, гурван тэмдэг ойлгомжгүй байсныг нь нэг шон дээр хоёр салаалуулж буюу жолооч, явган зорчигчдод үзэгдэх орчинг ойлгомжтой болгон сайжруулсан. Явган хүний гарц шар хүрээтэй. Анхааруулах тэмдэг, зам тавьж өгөх тэмдэг мөн адил шар хүрээтэй, шар тэмдэглэгээтэй байна. Ингэснээр явган хүнд зам тавьж өгөх юм байна гэдэг нь илүү ойгомжтой болж ирнэ.

Мөн уг ажлын хүрээнд хуучин байсан гэрэл ойдоггүй, харласан, бүдгэрсэн, арилсан тэмдэглэгээнүүдийг сэргээн засварлана. Шаардлага хангаагүйг нь хуулаад буцааж шинээр тавина. Энэ ажлыг Улаанбаатар зам ашиглалтын газар, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэрээгээ байгуулаад нийслэлийн гудамж талбайн тэмдэг, тэмдэглэлээг шинэчлэх ажлыг эхлүүлээд явж байна. Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, засварлах ажил цаг агаарын хувьд +5 хэмээс дээш хийх боломжтой тул ойрын өдрүүдэд дээрх ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэнэ.

-Энэхүү шинэчлэлийн голлох өөрчлөлт юу вэ?

-Энэ удаа тэмдэглэгээнүүдийн ойлтыг сайжруулах тал дээр илүү анхаарч байна. Мөн бид илүү  үзэгдэх орчин, байрлал дээр нь анхаарч байна л даа. Ойролцоогоор жилд гурван мянган тэмдэг шинэчлэдэг. Энэ ажлууд хийгдэж байгаа. Шинэ стандарт хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа.

-Шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүд хийгдэхтэй холбогдуулан шинээр барьж байгаа замуудад мөн ийм шаардлагыг тавьж байгаа юу?

-Шинээр баригдаж байгаа замуудад энэ стандартаа баримталж шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тавина. Мөн тэмдэглэгээнүүдээ хотын төвөөр тавиад хотын захаар тавихгүй гэсэн ойлголт байхгүй. Ялгаагүй л хотын төв болон захуудаар ижил түвшинд тэмдэг тэмдэглэгээгээ тавиад хийгээд явна. Бид тэмдэг, тэмдэглэгээ сайжруулах ажлаа Тээврийн цагдаагийн албатай хамтраад хийж хэрэгжүүлдэг.

Дүүрэг дүүрэгт байдаг тээврийн цагдаагийн албаны хэлтсээс хамтарсан үзлэг шалгалт хийгээд, тэр ажлынхаа хүрээнд тээврийн цагдаагийн албанаас замын цагдаа нарыг аваад захиалгын дагуу хийж гүйцэтгүүлдэг. Хотын захад ихэвчлэн гарцын тэмдэглэгээг хийгээд түүнтэйгээ хамт гарцын тэмдэгийг шар хүрээтэй тэмдэг тавиад эхэлчихсэн байна.

Тэмдэг, тэмдэглээ гэдэг өөрөө авто замаар зорчиж байгаа автомашин явган зорчигчдод ойлгомжтой байх ёстой. Үүнийг л баримталж хөдөлгөөнд оролцдог шүү дээ. Одоо бүр илүү ойлгомжтой болгох үүднээс л ажиллаж байна.

-Авто-замын хичнээн стандарт байдаг вэ?

-Бид стандартын дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг. Автозамын салбарт 300-гаад стандарт, дүрмийг мөрдөж ажилладаг. Энэ ажлын хүрээнд засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

-Стандартын хүрээнд хийгдсэн замын жишээг дурьдвал?

Жишээ нь, томоохон бүтээн байгуулалтын хүрээнд, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг нэрлэж болно. Түүнчлэн түгжрэлийг бууруулах чиглэлийн хүрээнд автозамын нэвтрүүлэх чадварыг огтлолцохгүй, гэрлэн дохиогүйгээр зохицуулах байдлаар нэмэгдүүлнэ. Тэр ажлынхаа хүрээнд төмөр зам, авто замтай огтлолцчихсон байгаад хүндрэл бэрхшээл үүсч байна гэж үзэж, замын цагдаагийн гүүрэн гарцыг төлөвлөсөн. Үүнтэй уялдуулан энэ жилээс хоёр нүхэн гарцийг нэмж хийж байгаа. Дүнжингаравын нүхэн гарц, Тахилтын замаас хорин хоёрын товчоотой холбогдох нүхэн гарцны 1.5 км замыг төлөвлөж гэрээ байгуулах шатандаа явж байгаа.

-Зам барихад тулгамдсан ямар асуудлууд байдаг вэ?

-Төслийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал бол үндсэн бэрхшээл болдог. Өөрөөр хэлбэл, зам, гүүрийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бэрхшээлээс болоод зарим хэсгийг нь хасах, танах тохиолдол байдаг. Энэ нь өөрөө хэсэг хугацааны өөр нэг хүндрэл, бэрхшээлийн шалтгаан болдог.

Тухайлбал, ус зайлуулах хоолойд төлөвлөсөн зардалаа танах, гэрэлтүүлэгтэй ажлыг гэрэлтүүлэггүй хийх, ус зайлуулах хоолой суурилуулсан ч үндсэн ус зайлуулах хоолойндоо холбогдож чадахгүй байх зэрэг асуудал, хүндрэл үүсдэг. Бидний хувьд дээрх асуудлыг цаашид гаргахгүйн тулд зам, гүүрийн төлөвлөлтийг иж бүрэн хийж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг батлагдсан зураг, төслийн хүрээнд хийхийг зорьж байгаа. Одоогоор төлөвлөсөн замууд дугуйн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам нь иж бүрнээрээ тусгагдсан байгаа.

-Налайхын замын шинэчлэлтийн талаар мэдээллийг өгөхгүй юу?

-Налайхын зам шинэчлэгдээгүй олон жил болсон. Өмнө нь, сөрөг хөдөлгөөнтэй, хоёр урсгалтай байсан. Осол их гардаг, ачаалал өндөртэй зам байсан. Одоо бол нэг талдаа хоёр эгнээтэй эсрэг урсгалтай нийт дөрвөн эгнээ бүхий голоороо тусгаарлах бетонон зурвастай, явган хүний зам болон дугуйн замтай болж байгаа. Энэ зам хуучин долоон метрийн өргөнтэй байсан. Одоо 14 метрийн өргөнтэй болгосон. Нийтдээ Гачууртын уулзвараас налайх ороход 20.9 км зам шинэчлэгдсэн. Энэ ажлын хүрээнд мөн таван суурьшлын хэсэгт явган хүний таван гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа.

-Энэ онд автозамын салбарт ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-Бид томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна хотын хуучин замуудаа шинэчлэх, орон сууцны доторх холбоос замуудыг шинээр бий болгох. Гэр хорооллын дотор авто замууд барих зэрэг ажлуудыг давхар хийж байгаа. Энэ замуудыг хийх ач холбогдол маань хотын төв гудамж замуудынхаа хөдөлгөөний ачаалаллыг багасгах зориулалттай учраас үүн дээр их анхаарч ажиллаж байна.Энэ жилийн хувьд, найман байршилд 50 километр замыг хийхээр төлөвлөсөн. Тэгэхдээ орон зайтай газар нь тусгай замуудыг хийнэ.

Хотын төвөөр дугуй унах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа. Явган замын хажууд дугуйн эгнээ гаргана. Хотын төвийн бүх эргэлт, гарцан дээр байгаа хашлагыг хэвтүүлээд зөвхөн дугуй унахаас гадна хүүхдийн тэрэг түрээд явах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн зорчих замыг хангаж өгч байна. Хотод зам талбай засварлах барих их онцлогтой.

Хөдөлгөөний эрчимтэй, холбоо, цахилгаан, дулаан, бохир цэврийн шугам гээд тэр бүх байгууллагуудтай зөвшөөрөл авч зурган дээрээ тусгаж байж. Зөвхөн замаа биш шугам сүлжээгээ зайлуулна гэх мэт уялдуулж хийдэг учраас хүндрэл бэрхшээлүүд жаахан гардаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.186)
    нэг стандарт гэж байхгүй орчин үеийн стандарт гэж бий
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 50 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 53 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 56 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 58 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 59 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 28 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 30 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 31 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 35 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 50 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 17 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 34 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 19 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 51 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 54 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 56 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 58 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 34 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 47 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top