Гуравдугаар сарын 19-ны Истамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгож өнөөдөр эхэлнэ.
Зорчигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээшийн дугаар бүхий хуудас болон ачааг авах хүн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт ирж ачаагаа авах боломжтой юм.
Бичиг баримт дутуу бол тээш олгох боломжгүйг анхаарна уу.
Та бүхэн 14 цагаас Чингис хаан нисэх буудлын баруун талд байрлах Карго төвөөс ирж авна уу.
Холбогдох утас: 90565690
Эх сурвалж: МИАТ



