Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулжээ.
Энэ хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлсэн байна.
Мөн тус сумын иргэн Ө өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг тус тус хадгалж байсныг үзлэг хийж, хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.



