x

Хүүхэд, гэр бүлд зориулсан телевизийн тусгай суваг удахгүй нээгдэнэ

ХНХ-ын яам МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурж баталгаажуулсан уг Санамж бичгээр хоёр тал “MNB гэр бүл” телевизийн шинэ сувгийг нээн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, түүх уламжлал, соёл ёс заншил, хууль эрх зүй зэрэг бүхий л мэдээллийг дагнасан нэг сувгаар өгөх том төслийг хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлж буй юм.

С.Чинзориг сайд хүүхэд, гэр бүлд чиглэсэн нэвтрүүлгийн бодлоготой тусгай сувагтай болох санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө хоёр тал өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй олон  асуудлыг шийдэж амжилттай ажилласныг тэмдэглээд МҮОНРТ-ийн удирдлага болон хамт олонд талархал илэрхийлжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ төр засгийн шийдвэрийг олон нийтэд хүргэх, зөв таниулах, сурталчлах, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, иргэдийн хяналт, оролцоо, сайн дурын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах шаардлага Засгийн газарт бий гэдгийг онцлоод “Гэр бүлийн суваг нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад хөгжих, төлөвших ээлтэй орчин бүрдүүлэх, тэдэнд эх орон, байгаль дэлхий, үндэсний уламжлал, түүх, хэл бичиг, өв соёл, урлаг, ахмад үеэ хайрлах үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, олон талын өргөн мэдээлэл  өгөх танин мэдэхүйн үр дүнтэй  нэвтрүүлэг, контент бүтээн хүргэх,  ялангуяа аливаа эрсдэл, хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Энэ суваг хүүхэд, залуучууд гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд нийгмийн бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц  мэдлэг мэдээлэл өгч, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хийх үүрэг хүлээж буй юм.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц “Монгол Улсын ирээдүй хүүхэд багачууд, тэдний гэр бүлийн хөгжлийг дэмжиж, тэднийг шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах ажлыг үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэх итгэл хүлээлгэсэн Засгийн газар, ХНХЯ-ны хамт олонд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Бид шинэ суваг нээх бэлтгэл ажлыг жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тодорхой асуудлуудыг ХНХЯ-тай хамтран зохион байгуулж ирлээ. Тиймээс туршилтын эфирээ тун удахгүй эхлүүлж, сувгийн нээлтээ ёслол төгөлдөр хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа “MNB-Гэр бүл” суваг байгуулах төслийг хариуцаж буй эрхмүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир: Хүүхэд, гэр бүлийн асуудал зөвхөн манай салбарт хамаатай биш. Төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн нэг үгээр үндэсний хэмжээний том асуудал. Энэ хүрээнд манай яамнаас Засгийн газарт асуудал оруулж шийдвэр гаргуулснаар “MNB-гэр бүл” сувгийг нээхээр болж өнөөдөр санамж бичиг байгууллаа. МҮОНРТ-ийг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэй, эрэгтэй хүмүүст ер нь гэр бүлийн бүх гишүүнд хандсан нэвтрүүлэг контентийг бэлтгэн үндэсний хэмжээнд цагийн хязгаарлалтгүйгээр хүргэх боломжтой гэдэг байдлаар сонгон хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй юм.

Энэ сувгаар зөвхөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл гэдэг юм уу эсвэл энэ байгууллагын үйл ажиллагааг сурталчлах биш яг гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр бүхий л салбарт хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа, үүний зэрэгцээ төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа мөн олон улсад энэ чиглэлд хэрэгжүүлж буй сайн туршлагыг олон нийтэд түгээх юм.

“MNB-Гэр бүл” суваг төслийн зохицуулагч, найруулагч Н.Байгаль: МҮОНРТ-ийн хэмжээнд 5 дахь суваг буюу “МNB-гэр бүл” гэдэг сувгийг нээх  төслийн хүрээнд ямар нэвтрүүлэг, ямар контент хийх бодлогоо боловсруулах, нэвтрүүлгийн сүлжээг гаргах зэрэг ажлыг урьдчилсан байдлаар хийгээд байгаа. Ерөнхийдөө гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан жендерийн тэгш байдлыг хангасан үндэсний контент бэлтгэх үндсэн таван редакцтай байхаар төлөвлөж байна.

Хуучин нэгдүгээр суваг дээр гэр бүл, залуучууд, хүүхдэд зориулсан нэвтрүүлгүүд тогтмол явж байгаа ч цагийн хязгаартай.

Тухайлбал, эрүүл мэндийн нэвтрүүлэг 7 хоногт нэг удаа ч гэдэг юм уу, хүүхдийн нэвтрүүлэг 7 хоногт 2 удаа ч гэдэг юм уу цагийн хувьд программдаа захирагдаад хязгаарлагдмал байдаг.

Өнөөдөр бидний байгуулсан Санамж бичгийн хүрээнд ХНХЯ-тай хамтран тусдаа суваг байгуулахаар болж буйн үр дүнд эдгээр нэвтрүүлгийг хоногт 17 цагийн эфирээр өргөн далайцтай нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Ийм сувагтай болсноор нийгмийн гол тулгуур гэр бүлээр дамжуулан  хүүхэд, залууст хэрэгтэй бүхий л чиглэлийн мэдлэг мэдээллийг хүргэх учраас нийгэмд үр нөлөөгөө өгөх чухал ажил болно гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 9 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 10 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 52 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 25 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 39 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 42 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 48 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 50 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 52 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 53 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 54 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 13 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 15 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 21 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 30 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 9 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top