НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор өөрсдийн санаачилгаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд дэслэгч Ц.Наранбаатар даргатай Эрэн хайх, аврах 7 дугаар бүлгийн алба хаагчид уснаас аврах ажиллагааны мотоциклыг тээвэрлэх зориулалттай чиргүүлийг хийж гүйцэтгэжээ.
Ингэснээр аврах ажиллагаанд хүрэлцэн очих цаг хугацааг хэмнэх, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой болжээ.


Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар



