Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилга угсралтын үйл ажиллагаанд мөрдөх заавар зөвлөмжийн талаар мэдээлнэ.
10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн хэлтэст Орон нутгийн хөгжлийн сангаар хийх бүтээн байгуулалтад иргэдээс цахимаар санал асуулга авах хугацааг сунгах талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс цахимаар мэдээлнэ.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.



