x

Баян-Өлгийд 191 иргэнийг тусгаарлах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлжээ

Баян-Өлгий аймагт нийт найман тусгаарлах байранд 344 хүнийг тусгаарлаж байгаа аж. Үүнээс ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж эхэлжээ.

Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед "Бид энэ сарын 27-ны өдөр 59 иргэнийг, 30-ны өдөр 132 иргэн, нийтдээ 191 иргэнийг холбогдох хууль журмын дагуу тусгаарлах байрнаас гэрийн ажиглалт руу гаргасан.

Улсын Онцгой комиссоос тусгаарлах байранд байсан хүмүүсийг 14 хоног гэр гэрт нь ажиглах чиглэл ирүүлсний дагуу ийнхүү арга хэмжээ авч байна. Гэрийн ажиглалтад байх хүмүүст баримтлах зөвлөмжийг өгч, хууль журмыг тайлбарлан, гарын үсэг зуруулж авч байна.

Өлгий сумын иргэдийн хувьд харьяа багийн Засаг дарга нарыг нь дуудан ирүүлж, гарын үсгийг нь зуруулж, баталгаа гаргуулсан. Хөдөө сумд руу явах хүмүүсийг харьяа сумын захиргаа, Эрүүл мэндийн төвийн төлөөллүүдэд нь албан ёсоор хүлээлгэн өгч байна.

Харин Улаанбаатар хот болон бусад аймагт очих хүмүүсийг нийтийн тээврээр зорчуулахгүй, жижиг тэргээр явах ажлыг зохион байгуулж байгаа" гэв.

Аймгийн Онцгой комиссоос гэрийн ажиглалтад байх хүмүүст хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Цагдаагийн газрын алба хаагч, мэргэжилтнүүд болон багийн Засаг дарга нар багтжээ. Зөвхөн аймгийн төвд гэхэд 12 тээврийн хэрэгсэл, 60 хүн ажиллаж, өдөрт гурван удаа иргэдийн гэрт нь очиж хянах аж.

Баян-Өлгий аймагт энэ сарын 13-26-ны өдрүүдэд гэрийн ажиглалтад байсан 59 иргэний тавд нь хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цаашид холбогдох хууль журмыг чанд баримтлахыг аймгийн Шуурхай штабаас онцгойлон анхааруулж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 19 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 34 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 48 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 1 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top