x

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.

Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна. 

Тухайлбал, 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судлан “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал” сэдэвт нэгдүгээр бүлгийг боловсруулсан байна. Энэ хүрээнд “Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, төсвийг ИТХ нь шийдвэрлэдэг байх”, “жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах” зэрэг 13 саналыг тусгажээ.   

19 дэх илтгэлийн хоёрдугаар бүлгийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд боловсруулжээ. Улсын хэмжээнд 160 байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, энэ хүрээнд 1,681 төрийн албан хаагчаас авсан судалгааны санал асуулгын нэгтэсэн дүн, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага болон холбогдох байгууллагаас ирүүлсэн судалгаа, баримт, мэдээлэлд тулгуурлан дээрх бүлгийг боловсруулсан байна. Сэдвийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох зэрэг 6 саналыг тусгажээ.   

Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Улмаар хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, удаан хугацаанд хадгалагдсан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, хамгаалах, зайлуулах, устгах асуудал тулгамдаад буй. Иймд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтад төрөөс анхаарал хандуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, холбогдох эрх бүхий байгууллагын судалгаа, баримт, мэдээлэлд үндэслэн “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн гуравдугаар бүлгийг боловсруулжээ. Энэ хүрээнд хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг 4 саналыг тусгасан байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын мэдээлэл бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүрч холбогдох шийдвэр гарч ирсний зэрэгцээ олон нийт ч улс орны хүний эрхийн төлөв байдал олон улсын түвшинд ямар байгаа, улс орнуудын дунд ямар байр эзэлж байгаа талаар ач холбогдол өгөн анхаарч, мэдээлэл хайдаг болжээ. Иймд Комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэн, зарим эрхийн хүрээнд нэгтгэн 19 дэх илтгэлийн “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” сэдэвт дөрөвдүгээр бүлэгт тусгажээ. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11,9 дүгээр зүйлийн 9.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 21 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 22 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 4 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 37 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 51 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 54 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 0 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 2 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 4 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 5 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 6 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 25 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 27 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 33 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 42 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 21 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 12 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top